Батганы тос /никсодерм/

Никсодерм нь идээт батга, хар батга, маажуур мөөгөнцөр, ringworm зэрэг арьсны асуудалд хамгийн үр дүнтэй эмчилгээний тос юм.

Ихэнх батга, хачиг зэрэг нь шөнийн цагаар үржиж гардаг байна. Насанд хүрсэн нийт хүмүүсийн 78.8% нь арьсны хачигтай байдаг ба бидний биеийн дархлааны систем тэдний тоо толгой үржлийг хянаж байдаг боловч хүний дархлааны систем муудсанаар хачиг нь эрс өсдөг ба бидний арьсны сүв болон үсний угт байдаг тосоор хооллож шөнөдөө 60-80 өндөг гаргадаг байна.

Ерөнхийдөө батга гэдэг нь тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Голдуу өсвөр наснаас эхэлдэг нь хүүхэд насанд идэвхгүй байсан тосны булчирхай идэвхжиж мөн бэлгийн хоёр дахь ч шинж тэмдгүүд илэрч бэлгийн гормон идэвхитэй ялгарч эхлэх, хеликобактер,арьсны хачигийн ихэсэлт зэрэгтэй холбоотой юм.Зарим эрдэмтэд тосны булчирхайн төрөлхийн гаж хөгжил буюу удамшлын байж болохыг үгүйсгэхгүй байгаа,
Гарч буй клиник илэрлээр нь

  • Энгийн
  • Хар,цагаан
  • Идээт батга
  • Идээт гүвдрүүт
  • Улаан буюу яагаан
  • Нэвчдэст идээт

гэж тус тус ангилдаг, Энэ нь тус бүрийн өөр өөр арчилгаа эмчилгээтэй, Батгаших нь энгийнээс хүндрэх нь тухайн хүний биеийн эсэргүүцэл муу арчилгаа буруу байгаатай холбоотой байдаг нь олонтаа идээт хэлбэртэй бол заавал эмнэлэгт шинжилгээ өгөх шаардлагатай. Учир нь идээлэлт их хүндүүртэй батга нь дотороосоо ямар нэг шалтгаантайг илтгэх бөгөөд түүний шалтагууд нь:

  • Гормоны тэнцвэргүйдэл
  • Хеликобактер Ихэсэх
  • Ходоодны үрэвсэл
  • Хоол боловсруулах эрхтэн системийн хямрал
  • Өндгөвчний үйл ажиллагаа өөрчлөгдөх
  • Стресс ,дарамт
  • Арьсны хачиг
  • Эмийн нөлөөлөлөөс г.м

Анхааруулга:
Эдгээр олон шалтгаанаас болж батганы эсрэг зарим бүтээгдэхүүн сайн үйлчилсэн байхад өөр нэг хүнд нь тааруу үйлчилсэн байх тохиолдол гардаг байна,
Тиймээс шинжилэгээ өгч батганыхаа уг үндэс шалтгааныг олох хэрэгтэй бөгөөд дотор болон гаднаас нь давхар эмчилгээ хийлгээрэй.18199213_1877804175764416_6324061238358051155_n

  • Бензол Пероксид– 6%

Бактерийг устгаж тосны булчирхайн тос ялгаруулалтыг удаашруулдаг. Бензол Пероксид нь цагаан талст бүтэцтэй тул цайруулах үйлчилгээтэйгээс гадна арьсны гуужилтыг дэмжиж, нөхөн төлжилтийг хурдасган нүхийг цэвэрлэдэг ба энэ нь цаашлаад бактери үржих нөхцөл боломжийг хязгаарладаг.

  • Салицилийн хүчил – 2.5%

Цагаан болон хар толгойт батгыг задалж, тосны булчирхайн уутанцарыг бүрдүүлдэг эсийн гуужилтыг удаашруулах ба үрэвсэл, шархлаа, хавдалтыг эдгээдэг. Мөн арьсны гуужилтыг хялбаржуулж, нүхийг бөглөрөхөөс сэргийлэхийн зэрэгцээ шинэ эс нөхөн үржих боломжыг олгодог. Ихэнхдээ хаг арилгах зорилгоор шампуньд нэмж хэрэглэдэг.

  •  Сульфур – 4.6%

Цагаан болон хар толгойт батгыг задална. Сульфур, өөрийн үндсэн хэвэнд байхдаа шар, талсттай, хатуулаг бодис. Энэ нь зуу зуун жилийн турш батга, нөсөө, экзем-г эмчлэхэд ашигласаар иржээ. Энэ нь арьсийг хүчил төрөгчөөр хангаж арьсанд бактери үржихийг намжаадаг.18301107_1877847832426717_837305217100925668_n.jpg

Хэрэглэх заавар:

ЭГЗЕМ, БАТГА, БИЖРҮҮ

Энэ үед хатуулаг ихтэй, харшил өгдөг савангаар бүү угаа. Арьсаа цэвэрлэсний дараа тосноосоо нимгэхэн түрхээрэй.

Хэт үрэвсэлтэй арьсанд өглөө, орой өдөрт 2 удаа түрхэх хэрэгтэй.  7 хоног түрхээд 3 хоног завсарлан дахин 7 хоног түрхэнэ.  Эмчилгээ үр дүнгээ өгтөл үргэлжлүүлээрэй.

ХӨЛНИЙ МӨӨГӨНЦӨРТ

Хөлний мөөгөнцөрт өвчин нь хамгийн элбэг тохиолдох арьсны мөөгөнцрийн халдварт өвчин юм. Хөлийн хурууны салаа улаар их хэмжээний хайрс хогжруу үүсч загатнан жижиг цэврүүнүүд гардаг. Энэ халдвар нь цаашаа хөлийн хумс руу тархдаг байна. Эмчлэхэд нэлээн удаан хугацаа шаарддаг.

Өглөө оройдоо бүлээн усанд 2 хоолны халбага давс, тал халбага хүнсний сод хийн хөлөө хэдэн минут дэвтээ. Хөлөө сайтар арчиж хуурай болгосны дараа Никсодерм тосноосоо бага зэргийг авч, үрэвсэлтэй хэсэгтээ түрхэнэ. Хөлний хурууны завсраар түрхэхдээ сайтар анхаараарай. Өдөрт 2 удаа түрхэх хэрэгтэй. Тосоо 7 хоног түрхээд 3 хоног завсарлаад дахин 7 хоног түрхээрэй.  Мөөгөнцөр нь тосыг түрхэх үед алга болдог ч хэсэг хугацааны дараа дахин гарч ирдэг учир мөөгөнцөр байхгүй болсон ч 3 долоо хоног үргэлжлүүлэн түрхэхийг санал болгож байна. Оймс, тиркогоо өдөр бүр сольж өмсөөрэй. Болж өгвөл хөвөн даавуун оймс өмсөөрэй.

RINGWORM

Дараах шинж тэмдгүүд хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн турш илэрнэ.

  • Жижиг дугуйрсан хайрсархаг улаан тууралт гарна.
  • 1-2 долоо хоногийн дараа тууралт нь улам ихсэнэ.
  • Улаан тууралт нь томорч эрүүл арьсны гол хэсэгт хайрсжилт үүсч бөгжний хэлбэртэй туурна.

Хуйхны хайрст үлдний хувьд үс нь угаараа хугарч шалтгаангүйгээр унадаг бол цавьны ойролцоох хайрст үлд нь гуя өгзөг рүү халдварлаж талбай нь тэлдэг.

Эмч хэлбэрийг нь ажиглан оношилж, арьсыг маажихад гарах хогжруунаас дээж авч микроскопоор хянаж мөөгөнцрийн гаралтай эсэхийг нягтална. Өвчилсөн хэсэгт түрхэх антибиотикийн найрлагатай тосоор эмчилгээ хийж, толгойд гарсан хайрст үлдний тархац нь том тохиолдолд антибиотик уулгаж эмчилдэг. Хэдэн долоо хоногийн турш эмчилгээ хийгддэг. Бэлэг эрхтний ойролцоо дахин гаргахгүйн тулд байнгын ариун цэврийг сахиж хуурай байлгах хэрэгтэй. 17834316_1865398560338311_8940166139037805425_o.jpg

Хүүхдийн гар хүрэх газраас хол тавь.

Хуурай, сурүүн нөхцөлд хадгална.

Үйлдвэрлэсэн он сар өдрийг саван дээрээс харна уу.

ҮНЭ: 30,000₮

 

УТАС: 99053582 , 80053582